Saturday, December 24, 2016

түүнийг ядуу гээд найз бүсгүй нь орхисон гэдэг сургамж

Амьдралд боломж үргэлж дэргэд байдаг. Гэвч аль боломжийг сонгох нь хувь хүний асуудал байдаг бөгөөд энэ сонголтонд мөнгө нөлөөлөх тохиолдол маш их байдаг. Нэг залуу эд хөрөнгөгүй гэдэг шалтгаанаар хайртай бүсгүйгээсээ татгалзсан хариу сонсжээ. Бүсгүйн хувьд мөнгөтэй бол аз жаргалтай байж болно гэсэн ойлголттой.
Тэд 10 жилийн дараа нэгэн маш том худалдааны төвд тааралджээ. Бүсгүй нөхрөө хүлээн зогсож байлаа. Залууг харангуутаа таньжээ.
- Хүүе сайн уу. За амьдрал сайн уу? Би их сайн амьдарч байгаа. Маш амжилттай яваа хүнтэй суусан. Миний нөхөр сард 15700$ авдаг гээд бод доо. Чи харин хэр зэрэг амжилтанд хүрсэн юм бэ дээ?
Маш их хайрлаж байсан эмэгтэйгээсээ ийм үг сонсоод нулимс нь гүйлгэнэж дуугүй зогсов. Тэр мөчид бүсгүйн нөхөр ирэв. Бүсгүйг үг хэлж амжаагүй байхад эхнэрийнхээ ярилцан зогсож байгаа хүнийг таниад
- Сайн байна уу, ноёнтон? Та миний эхнэртэй танилцаж амжсан уу?
- Өдрийн мэнд, ноён . . . ?
- Ноён Картер, эрхэм ээ.
Тэгсэнээ эргэж хараад эхнэртээ:
- Хонгор минь, чамайг даргатайгаа танилцуулъя. Миний ажиллаж байгаа 100 саяын төсөл чинь энэ хүнийх шүү дээ.
Бүсгүй маш цочирдсон царайтай үг дуугарч чадсангүй. Залуу зүгээр л инээмсэглээд
- За ноён Картер, би явахгүй бол болохгүй нь. Би чухал ажилтай юм. Өнөөдөр тантай тааралдах таатай байлаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Түүнийг явахад хосууд араас нь харан зогслоо. Бүсгүй ухаан орон
- Энэ чиний дарга гэсэн үү?
- Тийм ээ, хонгор минь. Тэр их даруухан хүн. Түүний амьдрал их гунигтай түүхтэй юм билээ. Түүнийг зүгээр л ядуу залуу гэж хайртай бүсгүй нь орхисон гэсэн. Тэр маш их хичээж, өөрийнхөө толгойгоор маш их амжилтанд хүрсэн. Одоо тэр сард сая доллар олдог.
Нөхөр нь гарч явахдаа
- Тэр бүсгүй энэ хүнтэй суусан бол их азтай байх байсан байгаа биз? гэхэд бүсгүйд хэлэх үг олдсонгүй.
Бүх зүйл өөрчлөгддөг. Хэзээ ч өнгөц дүгнэлт битгий хийж бай...

Tuesday, June 28, 2016

Хайр итгэл байсан цагт хүндлэл аяндаа ирнэ

  •  
  • Хайр гэдэг агуу зүйл. Бас энхрий ялдамхан.
 Адуун сүргээс унтаж хоцорсон бяцхан унага, алсаас сүүмэлзэх манан дунд, сүүмэлзэн зэрэглээтэн айсаж ирэх шиг хайр хүний сэтгэлийн манан дунд эрхлэн нялхран бас уяраан догдлууланхан ирдэг. Үгээр илэрхийлэхийн аргагүй нэг л бүлээн, гэгээлэг, баяр баясгалан, гэгээн алсад тэмүүлэх мөрөөдлийн совинг хайр бас авч ирдэг. Хайрлан дурласан хүнд бүрхэг манантай өдөр ч, жавар тачигнасан хахир шөнө ч бүлээн дулаахан, гэрэлтэй, өнгөлөгөөр мэдрэгддэг. Хайр гэрэлтсэн нүдэнд, өвлийн цасан дороос ув улаахан сарнай цэцэг цомирлогоо дэлгэж, аагим халуун өдөр ч гоёмсог цасан ширхэг гялалзан гялтганан агаарт бүжиглэнхэн харагднам. Чамайгаа харах бүрийд сэтгэл зүрх минь баяраар  гийж, орчлон ертөнцийн бүх л зүйлс гайхамшигтай сайхан, үлгэрийн мэт санагдаж, өмнө нь хэзээ ч ажиглаж, мэдэрч байгаагүй бүхэн нүдний өмнө тодрон, бид өөрсдөө үлгэрийн үзэсгэлэнт гүнж, гайхамшигт хан хүү мэт болно. Чамайгаа, бас орчлон ертөнцийг зөвхөн би ингэж гайхамшигтайгаар мэдрэх нь агуу ХАЙРЫН ид шид буюу.
Хүндэтгэл гэдэг эрхэм зүйл
...
      Олон олон гоёмсог цэцэгсийн дундаас гайхамшигт сайхан цэцгийг ялган олж харахдаа түүний нэг л эрхэмсэг төрх, төд өнгө, бас гоо үзэсгэлэнг бахдан биширнэм. Бусдаас ялган олж харж буй сэтгэл, зүрхэнд минь мэдрэгдэж буй тэр л эрхэм зүйлс миний сэтгэлд хүндэтгэл бишрэлийг төрүүлнэм. Чамайгаа би өөрийн нүдээр харж, өөрийн сэтгэлээр мэдрэх бүрдээ чамаасаа түмэн гайхамшигийг олж түүгээрээ бахархан, бишрэн хүндэтгэнэ. Өөр хэнд ч биш зөвхөн би л мэдэрч байдаг тэрхүү гайхамшигууд чинь намайг баярлуулж, хайрлах сэтгэлийг минь цаг ямагт хөглөн эгшиглүүлнэ. Гоо сайхан гэдэг зөвхөн гаднаасаа биш  дотроосоо л гэрэлтэж байдаг. Чинийхээ ухаалаг, алив зүйлд хүлээц тэвчээртэй ханддаг, бас намайг ойлгож хайрладаг, бусдын өмнө сайхан харагдуулахыг хүсдэг хүсэл чинь намайг бишрүүлж, үүний төлөө би чамайгаа бишрэн шүтэж, хайрлан хүндэтгэнэм. Тиймээ! ХҮНДЭТГЭЛ гэдэг эрхэм зүйл чи минь өөрөөсөө олон сайхан гэгээ цацруулж тэрхэн цацрагууд дор би ертөнцийн бүх л зүйлсийг өөдрөг сайханаар харна.
 
  • Итгэл гэдэг бат бөхийн бэлэгдэл.
       Сонгож авсан цэцгээ анх харсан шигээ анхилуун, гоёмсог, үзэсгэлэнтэй, эрхэмсэг хэвээр байлгахын тулд, цаг ямагт хайр сэтгэлийн илчээрээ гийгүүлж, хүндэтгэл бишрэлийн гайхамшигт үгсээр услах болдог. Энэ тансаг, булбарайхан цэцэг минь өөр хэнийх ч биш зөвхөн минийх байлгахыг хүсэхдээ өөр хэн ч биш зөвхөн би л арчилж тордох ёстой. Бид хоёр бие биедээ цаг ямагт баяр баясгалан, хайр энхрийлэл, аз жаргал бэлэгдэж байхын үндэс нь итгэл юм. Гоёмсог цэцгийг сайхан хэвээр ургуулахын тулд угаадас мэт бохир усаар бус, шим тэжээлт цэвэр усаар ундаалж байх лугаа адил чамайгаа өөрийн байлгахын тулд хараал зүхлийн, хар хорын үгээр бус хайр энхрийлэл дүүрэн халуун дотно үгсээр тэтгэж байх учиртай. Хорвоод зөвхөн чи минь минийх, би  чинийх байна гэдэг итгэл л бидэн хоёрын хайр сэтгэлийн бат бөхийн бэлэгдэл болном. Утга учиргүй хардлага, хар хорын сэтгэл, сайхан цэцгийг угаадсаар усалж байгаатай  ялгаа юун.  Тийм ээ! Бидэн хоёрын аз жаргалын, эх булаг дундаршгүй хайрын ундарга нь ИТГЭЛ билээ. Итгэл нь сэтгэл өөдрөг, тайван амьдралын баталгаа, бат бөх хайр сэтгэлийн бэлэгдэл билээ.   ...Олон жилийн өмнө би Улаанбаатараас баруун аймагруу нойтон цас хаялсан, жихүүн үдэш явж байхдаа Архангайн Тариатын нутагт байдаг Суман голын нэгэн харзанд ганц хун шувуу өвөлжиж байхтай таарч, удтал харж зогссон юм. Хайр сэтгэлийн бэлэг тэмдэг, гоо үзэсгэлэн, эрхэмсэг төрхийн манлай, хун шувууны ганцаардал, гуниглал яагaад ч юм сэтгэлд минь нэг л гуниг төрүүлж  хүн гэдэг бодгал төдийгүй хун шувуу, бусад амьтан, ургамал цэцэгс хүртэл хосоороо байхдаа ямар их гэрэл гэгээ цацруулж, баяр баясгалан мэдрүүлж байдгийг ойлгосон юм. Бид хүний ертөнцөд хайр сэтгэлийн тухай өгүүлж, магтан дуулахдаа зөвхөн "хайр"-ыг нь салган алдаршуулдаг хирнээ нөгөө 2 чухал тулгуур "хүндэтгэл", "итгэл"-ийг нь мартаж орхидог.
Хайр-Хүндэтгэл-Итгэл энэ 3-ыг хэзээ ч салгаж болшгүй цул нягт байж л хайр сэтгэл, бат бөх гэр бүлийн амьдралыг бий болгодог юм шүү дээ. Зөвхөн хайрлаж дурлаад, хүндэтгэдэггүй бас итгэдэггүй бол, эсвэл хүндэтгэдэг мөртлөө нэг их хайрлаж чадахгүй бол, хайрлаж хүндэтгэдэг атлаа итгэж чаддаггүй бол ер нь аль нэг нь дутаж орхивол амьдрал хэврэг болж орхидог. Бид 2 бие биедээ хайртай мөртлөө яагаад аз жаргалтай амьдарч чадахгүй байна вэ?! эсвэл яагаад салж орхивоо?! гэж олон хосууд гайхацгаадаг. Хайртай мөртлөө бүдүүлэг үг хэлээр харааж загнаад байдаг, эсвэл бусадтай хардаад байдаг бол таны амьдрал тэгш сайхан болж чадахгүйд хүрнэ. Аргагүй шүү дээ! Ганц болоод 2 бөөрөнхий чулуун дээр тогоо тавиад цай чанаж болдоггүй, заавал 3 чулуу тулж байж гал түлж тогоо тавин цай чанадагтай адил хайр-хүндэтгэл-итгэл хэмээх гурван тулгуурын аль нэг нь дутахад амьдрал болж чаддаггүй. Тиймээ! Та хоёр бие биедээ маш их хайртай, өдөр бүр бие биедээ байгаа сайхан чанарыг олж харан баярлаж, бахархдаг, хэзээ ч бие биедээ худлаа хэлэхгүй, бас хуурахгүй гэж итгэдэг бол амьдрал чинь цаг ямагт гэрэл гэгээтэй байхын зэрэгцээ, цай чинь үргэлж буцалж, халуунаараа байж, тогоотой цай чинь aсгарахгүй болно. Тогоотой цайгаа асгахгүйн тулд хамтдаа 3 чулуугаа тулж, үргэлж тэгшилж бат бэх суурилуулж байх хэрэгтэй. Хэрэв аль нэгэн чулуу дутагдвал, та 2 хамтдаа тэр чулууг олж бий болгож байж тогоотой цайгаа асгахгүй байж чадна. Энгийн мөртлөө энэ үнэнийг л мэдэрдэггүйгээс болж, олон гэр бүл салж, олон хүүхдүүд өнчирдөг. Эцэс сүүлд нь "яагаад", "юунаас болчиховоо?" гэж бодсоор хариуг нь эс олж чадна. Зарим нь бүх насаараа л "үнэн"-ий эрэлд хатна.
 Залуусаа! Бие биеэ чин сэтгэлсээсээ хайрлаж, бие биеэ шагшин магтаж, бахархаж, бие биедээ итгэгтүн! Аль нэг нь байхгүй бол хоёул тэврэлдэж суугаад ярилцаж зөвлөлдөж үүнийг бий болгогтун!  Бие биеэ хайрладаг атлаа хэрэггүй муу үгээр бүү гомдоогтун! Монголчууд 3-ын тоог бэлэгддэг. Хүний амьдралын хайр сэтгэлийн нандин гурван тулгуур, Хайр-Хүндэтгэл-Итгэл гурвыг бүү салгагтун! Гэгээн хайрын энэ өдөр хайртай хосууд та нар хамтдаа үүнийг уншаарай бас ярилцаарай! Та хоёр насан туршдаа бие биедээ хязгааргүй хайртай байж, бие биеэ хүндлэн дээдэлж, халуун итгэлийн илчинд омог бардам байг.

Monday, June 20, 2016

Блогийн хөтлөгч

Сайн байцгаануу. Намайг Баттулгийн Мөнх заяа гэдэг. Би Хэнтий аймгийн Дадал суманд 1995 оны 2сарын 19нд төрсөн одоо 21 настай. 2002онд Хэнтий аймгийн Баянадрага суманд сургуульд орсон. 2011онд Дадал сумын 9н жилийг төгссөн. 2011-2013 онд 1-р 10 жилийн сургуульд суралцаж төгссөн. 2013 онд хугацаат цэргийн албыг зэвсэгт хүчний 327-р ангид нэр төртэй албаа хааж 2014 онд халагдсан. Одоогоор хувиар ажил эрхэлж байна.  

Аз жаргалтай амьдрах 10н нууц


Image result for сайхан амьдрах нууц 
Нэг дэх нууц Хандлагын хүч.

Жинхэнэ Аз Жаргалын анхдагч нууц нь хандлагын хүч болно . Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн аливаа зүйлд яаж хандаж байна, хорвоо ертөнцийг ямар нүдээр харж байна гэдгээс их юм хамаарна гэсэн үг. тэгэхээр аливаа зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээж, өөдрөг үзэлтэй байх нь аз жаргалын анхны түлхүүр байх нь. хөх тэнгэр, алтан нар, гялалзах одод гээд л харахыг хүсч хичээвэл амьдралд сайхан зүйл олон бий. мөн түүнээс гадна азгүй муу явдал тохиолдлоо гэхэд өөрийгөө зүхэж, бусдыг буруутган яагад надад заавал ийм юм тохиолдож байгаан бол, яагаад би ийм азгүй юм бэ гэж бодохын оронд энэнээс ч дор байж болох байсан шүү дээ, зарим азгүйтэл, гай зовлон нь асар их аз жаргалын үндэс болж, олон шинэ боломжуудыг дагуулдаг зэрэг үгсийг санаж, өөдрөг байж өөрийгөө зоригжуулах хэрэгтэй байх нь ээ. бусдаас ч өө сэв эрэлгүй, сайн сайхан талыг нь олж харахыг хийчээж байвал харилцаанд, сэтгэлд чинь таатай байх болно гэсэн үг ажээ. Хүн юу эрж хайна, юу харахыг хүснэ түүнийгээ л олж хардаг байна.

Гадаад нөхцөл байдал биш , миний бодол санаа л намайг зовоож , эсвэл аз жаргалтай болгож байдаг . Бодол санаагаа удирдсанаар би аз  жаргалаа удирдана .


Хоёр дахь нууц   Бие махбодын хүч

Жинхэнэ Аз Жаргалын хоёр дахь нууц нь бие махбодын хүч болно .
энэ юу гэсэн үг вэ гэхээр биеийн тамирын тогтмол хөдөлгөөн, дасгал нь хүний сэтгэлийг тайвшруулж, сэргэлэн цовоо байлгаж, сэтгэлийн хямралт дарамтыг замхруулах ид шидтэй гэсэн үг болой. тиймээс гэртээ босохоос залхуураад суугаад байлгүй дасгал хөдөлгөөн хийж, нар салхинд гарч тархи толгойгоо сэргээж байх ёстой байх нь. мөн түүнээс гадна эрүүл зөв хооллолт, амьдралын зөв горим зуршил нь таны сэтгэл санааг цовоо сэргэлэн, аз жаргалтай болгодог гэнэ.
Кофе , цай , согтууруулах ундаа , чихэрлэг хүнсний зүйлс , хиймэл амтлагчид зэргээс зайлсхийж жимс ногоо , үр тариа , шошийг ахиухан хэрэглэхийг хичээх хэрэглэж, нойроо зөв зохицуулж сурахнээ. Ажил амралт, нойр хоолоо зөв зохицуулж, биеийн тогтмол дасгал хөдөлгөөн хийж, нар салхинд гарч байх нь хүний сэтгэл санааг цовоо сэргэлэн байлгахад асар их үүрэг гүйцэтгэдэг байна.


Гурав дахь нууц  Хором хормоор амьдрахын хүч

Жинхэнэ Аз Жаргалын гуравдахь нууц нь хором хормоор амьдрахын хүч болно . энэ юу гэсэн үг вэ гэхээр өнгөрч буй хором бүр дахин давтагдашгүй гэдгийн санаж, хором бүрийн гайхамшгийн мэдэрч, хором бүрийг үр бүтээлтэй, сэтгэл ханамжтай өнгөрөөхийг оролдоорой гэсэн үг аж.

Хүний амьдралын бүхийл хугацаа  хоромуудаас бүрдэнэ. Тэгвэл тэр хоромуудыг хэрхэн баяр баясгалан, болгож тэр хоромуудын хэр олныг баяр баясгалан болгож чадаж байж аз жаргалыг хүртэх боломжтой болохыг тодорхой нотолж чадсан байна.

Дөрөв дэх нууц  Өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч

Жинхэнэ Аз Жаргалын дөрөвдэх нууц нь өөрийн хөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч болно .
“ Хүн өөрийгөө хэн гэж бодно тийм л хүн байна “ хэмээн ярьцгаадаг .
Бид өөрсдийгөө ямар хүн гэж ойлгож байна , тийм л хүмүүс юм . бусад хүмүүс ч хүний өөрийнх нь төсөөллөөр, өөрийнх нь тодорхойлолтоор хүнийг дүгнэх нь түгээмэл.
Би өөртөө сэтгэл хангалуун биш байвал бүх амьдралдаа сэтгэл хангалуун биш байна гэсэн үг .
Хүн бүр өвөрмөгц давтагдашгүй . Хэн  нэгний  хүн болж  төрөх боломж нь   гурван зуун мянган тэрбумаас ганц байсан учраас хүн бүр ялагч юм .
Бусад хүмүүс нь бидний толь , гэхдээ нөлөөтэй толинууд юм .
Өөрийнхөө тухай буруу төсөөлөл , шүүмжлэлт бодлоосоо ангижран, өөрийнхөө эерэг сайн дүрийг бүтээхийн тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй .
Үүнд :
-    Сөрөг төсөөллүүд хэрхэн бий болсныг, тэд нь шударга эсэхийг тогтоох, Хэрвээ тэд нь үнэхээр ул үндэстэй байвал өөрийгөө өөрчилж эхлэх хэрэгтэй
-    Та ямар хүн болохыг , хэн байхыг хүсч байгаа тухайгаа эерэг нотолгоонуудыг өөртөө өдөр бүр  хэлж байх ,
-    Та хэн байхыг  хүсч байна, үнэхээр яг л тийм юм шиг биеэ авч явах .
-    Таны юу өөрт чинь таалагдаж байна вэ , өөрийнхөө ямар зан чанарыг хүндэлж байна вэ гэдгээ өөрөөсөө асуух .

Хүн өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөх, өөрийгөө зөв үнэлэх, өөрт байгаа чадвараа бүрэн дүүрэн ашиглах, өөрөө өөрийгөө толинд хардаг шиг өөрийн үзэл бодол, санаа, зорилгоо байнга тунгаан тольдиж байх нь ямар их хүч, нөөц боломжийг илрүүлэн аз жаргалтай амьдрах боломжтойг үгүүлжээ.

Тав дахь нууц Зорилгын хүч

Жинхэнэ Аз Жаргалын тав дахь нууц нь зорилгын хүч болно.
Зорилго нь бидний амьдралд утга учир , агуулгыг бий болгодог.
Хэрвээ бид зорилготой бол тэр нь зовлон шаналалаас ангижрахад төдий бус жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна .
Зорилго нь биднийг өглөө орноос босгох хүч болдог тэр зүйл юм .
Зорилго нь хүнд хэцүү үеийг туулахад амар болгож жаргалтай сайн цагийг улам таатай болгоно .
Бүх зорилгоо жагсаан бичээд :
Өглөө сэрмэгцээ
Өдрийн турш үе үе
Орой унтахынхаа өмнө уншиж бай .


Мөрөөдөлгүй хүн зорилгогүй.
Зорилгогүй хүн төлөвлөгөөгүй
Төлөвлөгөөгүй хүн гүйцэтгэлгүй
Гүйцэтгэлгүй хүн биелэлтгүй
Биелэлтгүй хүн амжилтгүй
Амжилтгүй хүн аз жаргалгүй гэж та зорилгоо хэрхэн тавих, эрч хүч, амжилтыг олж аз жаргалд хүрэх талаар ихийг ойлгох нь мэдээж

Зургаа дахь нууц Хошигнолын хүч

Жинхэнэ Аз Жаргалын зургаадахь  нууц нь хошигнолын хүч болно
Хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж аз жаргалын мэдрэмжийг бий болгоно .
Инээд нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж , ухаан зарсан бодлого бодох чадварыг дээшлүүлнэ . Ямарч тохиолдлоос инээдтэй талыг эрж хайвал магад олдоно .
“ Энэ явдалд муу зүйл юу байна вэ ?” гэж асуухын оронд “Үүнд  инээдтэй зүйл юу байна вэ ?” эсвэл “ Үүнд  инээдтэй зүйл юу байж болох байсан бэ?” гэж асуу .
“Хямралыг давах хоёр алхамын томьёог “ хэрэглэ :
1.    Аар саар зүйлд бүү санаа зов
2.    Амьдралын ихэнх хэсэг нь аар саар зүйлсээс бүрддэгийг сана. Зарим хэцүү хүндрэлтэй нөхцөл байдлыг эргээд бодохдоо өөрийгөө шоолж инээх үе хүнд бишгүй л тохиолддог шүү дээ. хөгжил хөөртэй орчинг өөрөө бүрдүүлэхээс гадна өөрөө ч хөгжил хөөртэй мэдээлэлд тэмүүлэх хэрэгтэй.

Мэдээж хошигнол инээд баясал жаргал биш гэж үү мэдээж жаргал тэгвэл та муу зүйл, таагүй байдлыг инээд баясал, хошигнол болгож чадвал аз жаргал тэр байх болно.


Долоо дахь нууц  Өршөөн уучлахын хүч

Жинхэнэ Аз Жаргалын  долоо дахь нууц нь өршөөн уучлахын хүч болно .
Уучлах чадвар нь Жинхэнэ Аз Жаргалын хаалгыг нээх түлхүүр юм .
Танд  үзэн ядалт , хорсол гомдол үлдсэн бол аз жаргалтай байх боломжгүй . Гомдол тээснээс болж танаас өөр хэн ч шаналахгүйг  сана .
Алдаа эндэгдэл , бүтэлгүй явдалууд нь амьдралын сургамж болно . Бусдыг уучил . Өөрийгөө уучил .
гомдол үзэн ядалт зэрэг нь хамгийн хэрэггүй мэдрэмжүүд бөгөөд хэн нэгэн талаарх сөрөг муу бодлоосоо сэтгэлээ чөлөөлж сурвал сэтгэл тань асар их уужран хөнгөрөхийг та мэдрэх болно. мөн өөрийгөө ч гэсэн аливаа зүйлд буруутгахаас илүүтэйгээр алдаа гаргадаггүй хүн гэж үгүй бөгөөд хүн бүр л ямар нэгэн асуудалтай байдгийг санан, дахин алдаагаа давтахгүй байхад л анхаарлаа хандуулж, өөрийгөө уучилж сурах хэрэгтэй байхнээ.

Та өршөөн уучилж дотроо бугшсан гомдол, үзэн ядалтаа авч хаяж чаддаг болбол ухаан санаа тань цэлмэг, зовлон шаналгүй аз жаргалтай байх болно.

Найм дахь нууц   Өглөгийн хүч

Жинхэнэ Аз Жаргалын найм дахь  нууц нь бусдад өгч сурахын хүч болно .
Эд юмсыг олж авсанаар , эзэмшсэнээр аз жаргалыг олохгүй . Аз жаргалын нууц нь бусдад өгөх , бусдад туслах чадварт оршино .
Бид бусдад  хэдий их баяр баясгалан , аз жаргал өгнө , өөрсдөө төдий хэмжээгээр олж авна гэсэн үг .
Бусдад аз жаргалыг бэлэглэх арга замыг эрж хайх нь өөрсдийн аз жаргалыг бүтээх өдөр тутмын арга юм . хэн нэгэнлүү инээмсэглэх, хэн нэгэнд туслахад тухайн хүний сэтгэлээс ялгарах талархлын энергийг сэтгэл тань мэдэрснээр өөрийн эрхгүй сэтгэл сайхан болж, аз жаргалаар дүүрч ирдэг байна.

Та харамлах, хав дарах биш өгч сурвал түүнээсээ ихийг авч, түүнээс илүү эрч инергийг аван аз жаргалтай байж чадна.

Ес дэх нууц  Хамтын харилцааны хүч

Жинхэнэ Аз Жаргалын ес дэх  нууц нь харилцааны хүч болно .
Амьдралын чанар нь хүмүүстэй харьцах харьцааны чанараар тодорхойлогдоно .
Хэн ч эзгүй арал дээр амьдардаггүй . Хүн бүрт бусад хүмүүс хэрэгтэй байдаг .
Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай , хүнд  бэрх цагийг арай хөнгөн болгодог . Бусадтай хуваалцаж буй баяр  баясгалан хоёр дахин үржиж бусадтай хуваалцаж  буй зовлон бэрхшээл хоёр дахин хөнгөрнө .
Хэн нэгэнтэй  харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэтээр ханд . Мөн хамт олны олон хэлбэр хүрээллийг үүсгэснээр та илүү чөлөөтэй сэтгэж илүү аз жаргалтай байх болно.

Ганц мод гал болохгүй
Ганц хүн айл болохгүй хэмээх сургаалтай адил ганцаараа ямарч амжилтыг бүтээж чадахгүй, олны хүч оломгүй далай гэдгийг бодон бусадтай харилцаж сурахыг гайхамшгийг та мэдрэх болно. Аз жаргалын түлхүүрийн нэг тэр мөн.

Арав дахь нууц  Итгэлийн хүч

Жинхэнэ Аз Жаргалын арав дахь нууц нь Итгэлийн хүч болно .
Итгэл нь Жинхэнэ Аз Жаргалын суурь болдог .
Итгэлгүйгээр  аз жаргал удаан үргэлжлэх аргагүй .
Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож , оюун ухааныг тайвшруулан сэтгэлийг эргэлзээ , түгшүүр , уймрал , сандралаас чөлөөлнө . Хүн өөртөө, ирээдүйн сайн сайханд итгэж чадсанаар аз жаргалын 10 дахь хаалга таньд үүдээ нээх нь ээ.

Итгэлийг олох, итгэлийг даах, аливаа асуудлын сайн сайхныг олж харан итгэснээр амжилт, бүтээл дүүрэн байж аз жаргалтай амьдрах нь ойлгомжтой юм.

Нойр хүний амьдралд

Image result for сайн сайхан
Дандаа инээмсгэлэж явдаг хүмүүсийг би хүндэлдэг
Дараа дахиад тарахад нь сайн уу гэмээр санагддаг
Зөрж өнгөрөх бүрийдээ инээмсгэлэдэг танихгүй тэдэнд
Зүрх сэтгэлийг угаас dvvlennis@blogspotoos
Сайхан амьдрал сайхан бодлоос…
Сайхан амьдрал сайхан бодлоос эхэлнэ.
Өөрөөр хэлбэл бидний амьдрал үгээр дамжин гардаг бодол санаанаас маань ихээхэн хамаардаг гэсэн үг. Энд би хаа нэгтээгээс уншсан зүйлээ тайлбарлах гэсэнгүй. Харин хичнээн сарвайвч тусалж дэмжих хүн байхгүй, ёстой л сүүдрээсээ өөр нөхөргүй хүний нутагт очоод (эргээд бодоход аймаар зоригтой байж дээ. Юунд найдаж явсан юм бол гэж заримдаа бодогддог), эргээд эх орондоо ирэх хүртэл надад юу бодогдов, найзууддаа юу гэж хэлмээр байсан, түүнийгээ л бичлээ. “Амжиж алдрын оргилд хүрсэн бол Аз жаргалын хаалгыг бусдадаа нээж өг” гэсэн үг байдаг. Өөрөө гайгүй боломжтой болсон бол бусдын амьдралд жаахан ч гэсэн гэрэл гэгээ нэм гэсэн утгатай энэ үгэн дээр үндэслээд би үүнийг бичсэн юм. Амьдралаа аз жаргалтай, баяр баясалтай болгон өөрчлөх тун амархан арга бол толгой дахь бодол санаагаа өөрчлөхөөс эхэлдэг. Хамгийн наад зах нь аливааг эерэг өнцгөөс харж сурцгаая. Өөрийнхөө болон бусдын тухайд үргэлж өөдрөг, сайн сайхнаар төсөөлж, бодож, ярьж байя. Бусдыг муулах, атаа жөтөө, хорсол гомдол тээсэн хүний амнаас яаж сайхан үг гарах вэ дээ. Харин үргэлж муу зүйл ярьж, хэлж явдаг хүний амьдрал өөдөлнө гэж үгүй. Тэгээд ч бидний оюун ухаан амьдралаа яаж авч явахад нөлөөлдөг бөгөөд бид цөмөөрөө хамгийн их боддог зүйлийнхээ төлөө л зүтгэж, тэмүүлж амьдардаг. Тэрхүү бодол, санаандаа яг соронзонд татагдаж байгаа юм шиг татагддаг. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэж үг байдаг шүү дээ. Санаандаа бодоод л, мөрөөдөөд, түүнийхээ төлөө тэмүүлж явбал болж л таардаг. Тархи бол угаасаа юу хүсч байгаагаа боддог эрхтэн. Нэгэнт үргэлж сайхан бодол тээж явдаг хүний амнаас сайхан л үг гардаг. Түүнийгээ дагаад ч тэр үү, амьдрал, ажил алба нь тэгш сайхан явдаг. Монголчууд бид үргэлж сайхан зантай, ерөөлтэй, бэлгэ дэмбэрэлтэй үг хэлж явдаг хүнийг хор нь гарчихсан хүн гэдэг дээ. Мөн “Амны билгээс ашдын билэг” гэсэн сайхан үг ч бий. Энэ бол зүгээр ч нэг сайн юм болж магадгүй гэсэн хоосон горьдлого биш. Харин юу хүсэх нь ямар үр дүн авчирч болдгийг томьёолсон шалтгаан, үр дагаврын холбоотой нарийн ойлголт юм. Ер нь ардын хэлц үг гэдэг бол олон зууны турш амьдралын хууль, жам ёсыг ажиглан таниад, тэрхүү хур мэдлэгээ цөөн үгээр тун товч ойлгомжтой хэлж үлдээсэн ухаант үгнүүд байдаг. Тиймээс уруул давж байгаа үг бүрээ аз жаргалтай, билэг дэмбэрэлтэй, баяр хөөртэй бодол сэтгэл, утга санаатай гаргаж байхтун. Мэдээж өөгүй цэвэрхэн, алдаагүй хүн гэж байдаггүй. Гэхдээ өөрийнхөө тухай, хамт олныхоо тухай, найз нөхөд, эцэг эхийнхээ тухай, ер нь бусад хүний тухайд сайн талыг нь олж харж, түүнийг нь хөгжүүлж, дэмжиж бусдад баяр баясгалан бэлэглэж байснаар танд алдах зүйл гарахгүй. Зарим хүмүүс үүний яг эсрэг хийдэг. Тэд хүний юу нь болохгүй байна, түүнийг нь хамгийн түрүүнд олж харж, алдаа дутагдлыг нь үргэлж ярьж, бодож шүүмжилж явдаг бөгөөд хов жив хөөцөлдөхгүйгээр баяр хөөртэй амьдарч чадахгүй болтлоо өөрийгөө дасгасан байдаг. Хүний мууг үзсэн иймэрхүү хүмүүс хэзээ ч жаргалтай амьдарч чаддаггүй. Аз жаргал гэдэг бол “унжиж байснаа унаад ирдэг” зүйл л лав биш юм билээ. Харин аливаа зүйлийн сайхан чанаруудыг нь олж харж, сайн зүйлийн талаар бодож санаж, аз жаргалтай, билэг дэмэрэлтэй зүйл ярьж, бусдад аз жаргал бэлэглэснээр ирдэг зүйл юм билээ. С.Ганбаатарын “Далд уул” номоос.

Айж сандарч,түгшиж,найдаж байсан ч
Амьдралынхаа өдөр бүрийн төлөө тэмцэж сур
Харамсалгүйгээр өнгөрөөсөн мөч бүр чинь
Хамгийн аз жаргал авчирдаг юм шүү,,,

Яаж өөдрөг байх вэ .
Амьдралын эрч хүчтэй, сөрөг энергиэс хол явахын тулд өөртөө багахан цаг зав гаргаж байгаарай.
Инээмсэглэж бай. Та өглөө босохдоо л өөрийгөө эерэг энерги, бодлоор цэнэглэж сур. “Өнөөдөр ямар онцгүй өдөр вэ, яаж ажилдаа явна даа”гэх мэтийн баргар бодол, сэтгэлд автахгүй байхыг хичээгээрэй. Өглөө бүрийг инээмсэглэж, тааламжтай сэтгэлтэй угтаж сурвал ажил төрөл чинь мөн бүтэмжтэй байх болно. Толинд харахдаа инээмсэглэж, өөртөө амжилт хүс. Ингэх нь зөвхөн сэтгэл санаанд эерэг нөлөөлөх төдийгүй, нүүрний булчинг дасгалжуулах шилдэг арга болно.
Илүү хөдөл. Хөдөлгөөн бол амьдрал төдийгүй сэтгэл санаа таатай байх эх үндэс мөн билээ. Явган их явах, унтахын өмнө салхинд гарах, гэр орны ажилд оролцох зэргээр аль болох идэвхтэй бай. Хүн завгүй хөдөлгөөнтэй байх тусам эрч хүч нэмэгдэж, сөрөг бодолд автах цаг гардаггүй.Өөрийгөө эрхлүүл.Хааяа ч гэсэн өөрийгөө эрхлүүлж бай. Хэрэв амттан идмээр санагдвал шоколадтай зайрмаг аваад идчих. Ажил төрөлдөө ядарсан бол эртхэн хэвтээд хамгийн дуртай сувгаа үзэх боломжийг өөртөө олго. Заримдаа хүссэн ганц зүйл биелэгдэхэд л бүтэн долоо хоногийн туршид сэтгэл өөдрөг явдаг шүү дээ.
Дэлгүүр хэс. Заавал зорилготой хэсэх албагүй. Юу ч авахгүй байсан ч дэлгүүрийн гоё шилэн хорго доторхи эд зүйл, ялангуяа гоо сайхны бараа, үнэт эдлэлийг харж нүдээ хааяа баясгахад гэмгүй. Дараа нь авах зүйлээ ч товлочих. Дэлгүүр хэсэх явцад эмэгтэйчүүдийн 78% даралт буурдаг тухай судалгаа бий.
Яг одоо өөрийгөө хайрла.
Яг энэ мөчөөс л та өөрийнхөө тухай өмнөх бодлоо өөрчилж, өөртөө зөөлөн, хүндэтгэлтэй ханд. өөртөө урьд урьдаас илүү ихээр итгэж, найд. Өөрийгөө үнэлж, санаа бодлоо дэмж. Бусдын дэргэд өөрийн хүч боломжийг чамлаж, доош хийхийн хэрэггүй!!!.Хөрөнгө мөнгөтэй холбоотой байсан ч өөрийн тухай зөвхөн эерэг сайныг л ярь. Сөрөг муу талаа байн байн сөхөөд байвал энэ сөрөг чанар амьдралын чинь туршид мөшгих болно,бас хүн чамайг сул талаар чинь олзлох болно гэдгийг санаарай.Бодит үнэнийг царайнаасаа олж харсан ч та дээрх бүхнийг ухамсарлах авьяастай, ухаантай, хосгүй нэгэн шүү. Мэдээж, өөрийгөө хайрлаж, хүндэлж сурахад хэт туйлшрахгүй байх, аливаад алтан дунджийг олохыг хичээхийг сануулъя. Та чинь насанд хүрсэн хүн. Шийдвэрийг өөрөө гаргаж, үр дүнг ч харна.Өөрийн эерэг сайн талуудаа нээж ол. Хүн бүгдэд өөрийгөө хайрлах олон шалтгаан бий. Тухайлбал, энэ ертөнцөд мэндэлсэн, хэнтэй ч адилгүй дахин давтагдашгүй цорын ганц гэдэг ч хайрлах хангалттай шалтгаан!!!. Мөн нийгмийн амьдралд эзэлж буй байр суурь, хувийн зан чанар, биелүүлэхээр зорьж буй зорилго гээд хүсэл мөрөөдөл, эрх чөлөө, ялахын төлөө бүх л зүйл багтана.Хамгийн сүүлд та хэзээ найз нөхдийнхөө хамт амралтаа зугаатай өнгөрүүлсэн бэ? Та өөртөө зориулж ямар нэг таатай зүйлийг хийсэн үү? Хариулт алга гэж үү?! Хэрвээ өөрийгөө хайралдаггүй бол бусад хүмүүсээс хайрыг хүлээж болно гэж үү?Жижиг гэлтгүй зүйлээр өөрийгөө тойлж эрхлүүл!!!. Хаана сайхан хоол, тансаг бараатай дэлгүүр байна тэнд найзуудтайгаа цагийг өнгөрүүл.Өөрийн гадаад төрх, эрүүл мэндээ анхаар…Өөрийгөө арчилж, тордож, амар. Гадаад төрх, үзэмждээ онцгойлон анхаарал тавих хэрэгтэй шүү. Хувцас, үс засалт, гутал, маникюр гээд юуг ч дутаалгүй анхаар!!!.ок.урагшаа…

насаа уртасгах.өөдрөг байх зөвлөмж.
Таны бие махбодь төдийгүй сэтгэл санааг залуу хэвээр нь байлгахад тустай шилдэг арван зөвлөмжөөс хүргэе.
Нэг. Хэзээ ч битгий цадтал ид. Өдөрт зуршил болсон 2.500 калори бус 1.500 калори байхад л хангалттай. Тэр тусмаа биеийн эд эсийн ачааллыг багасгаж, идэвхитэй байдлыг нь хадгалах хэрэгтэй. Эд эсүүдийн шинэчлэгдэх явц хурдсах тусам организм өвчинд улам эмзэг, өртөмтгий болдог. Хүний бие махбодио үргэлж” цэмцгэр” гуалиг авч явах хэрэгтэй.
Хоёр. Өдрийн хоолны дэглэм таны насны онцлогт тохирсон байх шаардлагатай. Тухайлбал: Гучин настай бүсгүй самар, үхрийн элэг байнга иддэг бол нүүрэнд анхны үрчлээс арай хожуу үүсдэг. Харин дөч гарч буй эмэгтэйд бетакаротин хамгаас тустай бол тавин настангуудад яс сийрэгжихээс кальци, зүрх өвдөхөөс магни сэргийлж чадна. Дөч гарсан эрчүүдийн хувьд малын бөөр болон бяслаганд ихээр агуулагддаг селен зайлшгүй шаардлагатай. Харин тавин наснаас хойш загас илүүтэй идвэл зүрх судасны өвчин тусах эрсдлийг бууруулж өгнө.
Гурав. Сэтгэлд нийцсэн сайхан ажил нь “эрүүл” ядарлыг авчирдаг бөгөөд ажил мэргэжлээсээ сэтгэлийн таашаал авах нь эрүүл амьдралын хэв маягийн хамгийн чухал хэсэг болдог юм. Иймд өөрт тохирсон ажлыг олохыг хичээ. Сэтгэл зүйчдийн нотолж буйгаар зарим мэргэжил залуу байдлаа хадгалахад илүү нөлөөлдөг гэнэ. Тухайлбал: хөгжмийн удирдаач, гүн ухаантан, зураач, гэгээнтэн, лам гэх мэтчилэн дурдаж болно.
Дөрөв. Аль болох битгий ганцаард. Өөрт тохирох ханийг заавал олж авах хэрэгтэй. Хайр сэтгэл, халамж анхаарал нь хөгширөлтийн эсрэг хамгийн шилдэг хэрэгсэл болдог. Хүн хайр сэтгэлтэй учрах үед аз жаргалын гормон эндорфин хамгийн ихээр ялгардаг байна. Энэ гормон нь хүний биеийн дархлааг бэхжүүлдэг.
Тав. “Урсгал сөрж сэлэх” -ээсээ битгий эмээ. Амьдрал болон цаг хугацааны талаар өөрийн гэсэн ойлголттой байх хэрэгтэй. Ийм ухаарал, ойлголттой амьдардаг хүн депресст бага ордог бөгөөд өөдрөг сэтгэлээр амьдарч чаддаг юм.
Зургаа. Аль болох их хөдөлгөөнтэй бай. Өдөрт наймхан минут биеийн тамираар хичээллэсэн ч энэ нь амьдралын насыг уртасгадаг юм. Хөдөлгөөнтэй байснаар гучин наснаас хойш ялгаралт нь зогсдог өсөлтийн гормон чөлөөлөгддөг байна. Үүнээс гадна амьсгал, зүрх судас, яс булчингийн системийн үйл ажиллагааг сайжруулах дасгалуудыг хийж байх хэрэгтэй.
Долоо. Сэрүүн агааржуулалт сайтай тасалгаанд унтаж бай. Эрдэмтэд 17 – 18 хэмийн температуртай өрөөнд унтвал залуу насаа илүү хадгалдаг болохыг нотолсон. Мөн бие организмын бодисын солилцоо, хөгшрөлт нь орчны агаарын температураас ихээхэн хамаардаг.
Найм. Цаг хугацаа өнгөрөх тусам өөрийгөө улам их арчилж тордох хэрэгтэй болдог гэдгийг мартаж болохгүй. Заримдаа эрүүл амьдралын хэв маягийг мөрдөхийн тулд дуртай амттанаасаа ч татгалзахад хүрдэг үе бишгүй л тохиолдоно.
Ес. Юм л бол уурлаж, бухимдахаас аль болох зайлсхий. Өөрийгөө байнга зэмлэдэг хүн үргэлж гомдоллож, цаг өнгөрөх тусам улам маргаанч, хэрүүлч болж орчныхоо хүмүүстэй таарахгүй болдог. Энэ нь эргээд өвчинд нэрвэгдэх, тэр тусмаа хавдар тусах үндэслэл болж өгдөг байна.
Арав. Оюун ухаанаа хөгжүүл. Үгийн сүлжээ тааж, гадаад хэлнээс суралцах хэрэгтэй. Аливаа тооцоо хийхдээ тооны машинаар бус харин цээжээрээ бодох гээд олон арга зам бий.

амьдралынхаа хором бүрийг хайрлаарай!
Аз жаргалтай амьдрахын нэг гол нууц нь таны амьдралын одоо өнгөрч буй хором юм. Төрсөн өдрийн баяр, шинэ жилээр ч юм уу ханьтайгаа, хүүхэдтэйгээ тэврэлдэн инээлдэн хөгжилтэй авахуулсан зургууд танд байгаа биз .
Тэр аз жаргалтай мөчүүд дахин танд хэзээ ч давтагдахгүй. Тэгэхээр гэрэл зураг таны тэр хормын аз жаргалыг хадгалан үлдсэн байна.
Хүмүүс эд хөрөнгө, байр, машин, үнэт эдлэлээ бүхнээс илүү хайрлан хамгаалдаг. Гэтэл тэднийг үгүй хийсэн ч эргээд олдоно. Харин цаг хугацаа гэдэг хорвоо дээр хэзээ ч эргүүлж авч болдоггүй цорын ганц зүйл юм. Гэтэл хүмүүс бид цаг хугацааг тийм үнэ цэнэтэй зүйл гэж хэзээ ч ойлгодоггүй бөгөөд хайр гамгүй үрж өнгөрөөдөг. Гэтэл бидний одоо байгаа цаг мөч маань бүхнээс үнэтэй байдаг .
Бид жил, сар, өдрийг биш зөвхөн хормуудыг /аав ээждээ эрхэлж байсан тэр үе, ханьтайгаа анх учирсан үе/ л тогтоож авдаг. Иймээс бид хором бүрээс сайн сайхныг олж авч чадвал амьдралаа бүрэн дүүрэн болгож чадна гэсэн үг. Тийм учраас амьдралаа аз жаргалтай байлгахын тулд одоо болж буй хором бүрээ гайхамшигтай сайхан, онцгой болгоорой.
Олон хүн болоогүй байгаа, магадгүй хэзээ ч болохгүй зүйлд санаа зовж, цагаа үрдэг.Тэгэхээр та урдаа байгаа болон хойноо өнгөрсөн зүйлд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд зөвхөн одоо болж буй хоромд анхаарлаа хандуулаарай.Гэхдээ энэ нь зөвхөн одоо болж буй хоромдоо анхаарлаа хандуулаад ирээдүйн төлөө санаа зовохгүй байна гэсэн үг биш юм. Тухайн хормын амьдрал л бидэнд хүсч буй ирээдүйгээ бүтээх боломжийг олгоно.
Тэгэхээр та өнөөдрөөс эхлэн хором хормоор амьдрахын хүчийг мэдрээрэй.

Таны амьдралын өдөр бvхэн чинь чухал юм шvv.
Би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын єдєр бvхэн чинь чухал юм шvv.
Мэдлэгийг эрж хай, их унш, єєрийнхєє єєдєєс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.
Гэр бvл, найз нєхєдтэйгээ хамт байх цагийг єєрєєсєє бvv харамла. Дуртай хоолоо ид, очихыг хvсдэг газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мєчvvдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм.
Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгvй хэрэглэ. Vнэтэй vнэртэй усаа дуусчих вий гэж айлгvй цац. Хэрэглэмээр санагдсан vедээ хvссэн зvйлээ хэрэглэж бай.
Vгсийн сангаасаа “Аль нэг єдєр”, “Заримдаа” гэсэн vгсийг хасаж хаяцгаая. Найз нєхєд, гэр бvлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хєєр, баяр баясгалан нэмдэг зvйлсээ хойшлуулахаа больцгооё.
Єдєр бvр, цаг бvр, мєч бvр чухал. Магадгvй таны сvvлчийнх байхыг хэн ч мэдэхгvй.

Saturday, June 18, 2016

Хайрдаа илгээх хайрийн үгс

Image result for хайрийн зураг
Намрын шувууд чамайг минь аваад явчихвий гэхээс би айдаг
Навчисаа гөвөх модод чамд минь дурлачихвий гэхээс би айдаг
Чамд өгсөн хайр минь дундарчихвий гэхээс би айдаг
Нарт ертөнцөд чамаасаа хагацахвий гэхээс би айдаг

Чамдаа эрхэлдэг ялдамхан зан минь хайр байсан
Чамайгаа үгүйлдэг янагхан сэтгэл минь хайр бйасан
Чамд итгэдэг ариухан итгэл минь хайр байсан
Чамайгаа мөрөөддөг гэгээхэн мөрөөдөл минь хайр байсан

Urgelj miniih baih shig sanaad
Uurd  gesen ugee umartaad
Unench tuuniigee bi gomdooj
Yr toosongui bi aldjee
Derged mini l baisan bolohoor
Uurlaj yr heleegui bolohoor
Uhaan setgel mini medsengui eeee
Uuchlal guisan ch irsengui eeee
hair mini . . . 

Zoolon hatuug diildeg
Zurh mini chamd itgedeg
Zuudend chi irdeg
Zoruudiig hair evddeg
Hun oorchlogdoj boldog
Zongooroo ch uuniig mederdeg
Chi ingej huvirch chadna
Shaltgaan ni bi baih bolno 

Ариухан дотносохдоо дасна гэж санасангүй
Аятайхан төрхөнд чинь татагдана гэж бодсонгүй
Нэг л мэдэхэд чамайг үгүйлдэг болжээ
Нээрээ би чамд сайн болжээ.

     itgel
tsaashid yum buhend itgel aldrana
tsagaan dengiin gereld erveehii shunahaa bolino
tsagtaa unadag navch gazart itgehee bolino
tsaglarshgui ih hairand chini bi itgehee bolino
tsailgan hailgan setgel mini hund itgehee bolino
deeliin hrmoi salhind dervehee bolino
demii yumand bi hol aldahaa bolino
degen dogon nulimstai orchlongoos uritaj
denduu zaluu nasandaa bi hashir suuna
tegvel uuden tushaa salhind zohiulj
unencheer chamaig huleeh mini etses bolno
tsohorliin dundaas ineed aldan ugtaj
tsoohon heden ugend chini huurtdag mini ongornoo
unahad chini tosdog gazar ugui bolno
uruudahad chini tushih gar ugui bolno
itgeleer mini chi togloson baij gemee
iim zalhaaliiig burhnaas bish nadaas chi huleene
tever jargal tever zovlongiin yortonts ergene
tenhelgene hairiin itgel deer togtono
tenger gazariin zavsar nadgui chi zovno
teruund chini bi harin erhii shigee itgene

Terend          . . .
Bardam setgel mini yu ch ugui arilj
Baysgalant tsarai mini gunigt avtaj
Buh biy mini hodolj chadah ch
Buten setgel mini hoosron ezguirlee
Salna gesen ni demii ug aj
Sanaj moroodhiin huleesend barigdaj
Saihan buhen gundahtai adil
Sanaa bodol hediin ergejee
Gomdson hun bi bolon tunirhaj
Gomdooson huniig ni chamaig bolgon tulhej
Argaduulan suuh terhen mochiig
Ahiad oldohgui chinee sanasangui
Buren uhaagui toiruu ugsiig shidelj
Buleen setgeld ni us tsatsan
Uildsen buhnee butsaay gevch
Uur negend aldsan baij
Gantshan zayadag zaluu nasand
Gaihuulan chimeh hunii jagsaaltad
Gartsaagui turuund ni chi zogsono
Gashuun nulimand bi avtana . . .

Havriin uliral zurvashan zusee uzuulj
Haluun zun suree gargan toonono
Haranhuid avtsan setgel min
Haaya haayahan neg baysana
Boroo shivreh  moch saihan ch
Bal amtalsan zogii shig hosuud ergej
Buruu bodolgui minii zurh
Busdiin l adil huchtei tsohilno
Genetiin gesen uchral buhnees
Genen bi durlal haij
Gerelt hotiin uitgart gudmaar
Gantsaar alhan oorteigoo yrina
Hen negniig haa negtee huleej
Hongild udsan togloom  shig
Hairt geh hunee moroodoj
Hongorhon bi setgeldee tosoolno

Zoolon shiwreh boroond bi durtai
Zorood ongoroh chamdaa bi hairtai
Budran oroh tsasand bi durtai
Busdaas iluu chamdaa bi hairtai...
* * *
Chaddagsan bol bi cham deer ochmoor
Changahan tewerch zondoo sanasnaa helmeer
Zuulun duut shuwuudiin irj butsah zorgoor
Zowhon chamdaa hairtai gj helmeer bna
* * *
Bi chamd hairtai gj helehiig husne
Bituuhendee chamaig bodoj odriig barna
Hairtai gej helehed min huleej awaach
Hariud n bi chamaig nasan turshdaa hairlana
* * *
Zurhendee chamaig hairlaj boloh u
Zuudendee chamaig harj bolohu
Zowhon chamaig l hairlana gewel
Zoruuleed nmg unencheer hairlaj chadahu?
* * *
Oroi bolgon gantsaar suuhad gunig nadad  toroh yum
Tsag hugatsaa ongoroh tusam hair min ulam horoh yum
Chamtai uulzah honogiin too udruus udurt tsuuruh yum
Uchirlaa ch gesen haraagui yum shig  urgelj chi zoroh yum...
* * *

Friday, June 17, 2016

Аз жаргал өөрөө тань дээр ирэх болно

Zaluu busguiteigee udeshleg deer taniltsjee. Busgui ni denduu uzesgelentei bogood olon zaluus tuuntei taniltsah gj biy biyneesee orson awch, bujiglej blaa. Harin zaluugiin huwid yurdiin l negen bogood hen ch tuuniig tooj harahgui baiw.
Udeshleg duusahad nogoo zaluu “Coffee hamt uutsgaay” gj busguid helehed, tuund ih hachin sanagdsan bolowch, eyldeg bh uudnees zowshoorow. Ted negen kafed hamt ortsgooson ch zaluu ug helehdee hurtel tewden sandarch bsn tul busgui dotroo durguitsej, “Gert mini hurdan hurgej ogoosei” gj bodjee.
Zaluu genethen zoogchid handan “Ta jaahan daws ogohgui yu? Bi coffeendoo hiih gsn yum” gelee. Hun bur gaihan haraw. Zaluugiin nuur ulaisan bolowch dawsaa coffeendoo hiigeed uulaa. Busgui ihed sonirhij “Chi yagaad iim sonin zurshiltai yum?” gj asuuhad, zaluu: “ bi jaahan huu baihdaa dalain eregt amidardag bsn uchir dalain usand orj, togloh ih durtai bj bilee. Odoo bi vy vy dalaigaa sanadag. Yag l ene shorwog coffee shig… Bi shorwor coffee uuh bolgondoo baga nas, torj osson nutag, aaw eejiigee sanan dursdag yum” gj hariuljee. Ingej yarihad zaluugiin nudend nulims tsiilegnej blaa. Vvniig sonsood, busguin setgel tun ih hodoljee. Busgui ger ornoo sanaj bgaagaa helj chaddag er hun orh gertee hariutslagatai bj chadna gsn ug gj bodjee. Ingeed ter zaluutai als hol bga aaw eej, baga nas, ger buliinhee tuhai yariltsjee.
Ene odroos hoish ted uulzaj uchirdag bolow. Yawaandaa nogoo zaluu ni busguin huwid erj haij bsn, buhii l saihan zan chanartai, uhaalag, tewcheertei, halamjtai hun bolohiig medew. Busgui zaluud durlaj, shorwog coffeenii tuhai medsendee mash bayartai bdg bolow. Udalgui ted gerlejee. Ehner ni nohortoo coffee chanah bolgondoo daws hiihed, nohor ni mash ih bayarladag baiw.
Hamt amidraad 40 jil ongorch, neg odor nohor ni nas barahaasaa omno 1n zahidal bichjee. Zahidald:
“Minii hamgaas hairt hongor mini ee! Namaig uuchlaarai! Amidraldaa bi chamaig neg l udaa huursan. Ter bol shorwog coffeenii tuhai yaria blaa. Bid anh bolzoj bsniig sanaj bna uu? Ter vyd bi denduu ih sandarch, sahar gj heleh gsn bolowch daws gd anduuraad helchihsen yum. Zalruulah ni nadad mash hetsuu bsn tul bi shuud l urgeljluulsen. Gehdee ene buhen chi bid 2-iin amidraliig ehluuleh yum gj bi hezee ch bodoj bsngui. Hudlaa yarisan tuhaigaa bi chamd olon udaa helehiig hicheesen bolowch chamaig hezee ch huurahgui gj oortoo amlasan bsn tul bi uneniig helehees aidag bsn yum. Odoo bi horwoogoos halin odoh gj bna. Chamd uneniig helehees ogt aihgui bna. Bi shorwog coffeend ih durgui blaa. Yamar muuhai amttai gj sanana. Getel bi nasan turshdaa dawstai coffee uulaa. Chamtai uchirsandaa hezee ch haramsdaggui yum. Herew bi 2 dahi udaagaa amidarch chadsansan bol chamtaigaa nasan turshdaa hamt amidrahiin tuld ahiad shorwog coffee uuhad ch belen bna.” gejee.
Uuniig unshaad busgui nulims unagan suulaa. Negen udur tuunees “ta shorwog coffeenii talaar yu gj boddog we?” gj ach huu ni asuujee.
Harin busgui: “ tun amttai bdag yum daa” gj hariulaw.